Reflexive Pronouns
Эгэх төлөөний нэр — -self / -selves
Эгэх төлөөний нэр нь өгүүлбэрт үйлийн эзэн болон тусагдахуун яг ижил зүйл/хүн байх үед ашигладаг. Монгол хэлний "өөрөө" гэсэн үгтэй ижил. I → myself / You → yourself / He → himself / She → herself / It → itself / We → ourselves / You (plural) → yourselves / They → themselves
- I accidentally cut myself while cooking. — Би хоол хийж байгаад санаандгүй өөрийгөө зүсчихсэн. (Тусагдахууны үүргээр)
- You need to take care of yourself. — Чи өөртөө санаа тавих хэрэгтэй.
- He taught himself how to play guitar. — Тэр өөрөө гитар тоглож сурсан.
- She looked at herself in the mirror. — Тэр өөрийгөө толинд харсан.
- The cat cleaned itself. — Муур өөрийгөө цэвэрлэдэг.
- We blame ourselves for the mistake. — Бид нар тэр алдаанд өөрсдийгөө буруутгадаг.
- Please help yourselves to some food. — Өөрөө өөртөө үйлчилцгээгээрэй.
- They organized the entire event themselves. — Тэд нар арга хэмжээг бүхэлд нь өөрсдөө зохион байгуулсан.
Угтвар үгийн тусагдахууны үүргээр: Угтвар үг нь үйлийн эзэнд хамааралтай байвал эгэх төлөөний нэр ашиглана.
- She is very proud of herself. — Тэр өөрөөрөө маш их бахархдаг.
- They were speaking among themselves. — Тэд нар хоорондоо юм ярьж байсан.
⚠️ Байршил, орон зайн тухай ярьж байгаа тохиолдолд эгэх биш тусагдахуун төлөөний нэр ашиглана: He looked behind him. (Not himself). She put the bag next to her. (Not herself).
Онцлон тодотгох зорилгоор: Үйлийн эзэн бусдын тусламжгүйгээр хийсэн гэдгийг онцлоход ашиглана. Өгүүлбэрээсээ хассан ч утга алдагдахгүй.
- I built this table myself. — Би бусдын тусламжгүйгээр хийсэн гэж онцолсон утгатай.
- The President himself signed the letter. — Үйлийн эзний чухал чанарыг онцолсон утгатай.
"By + Reflexive Pronoun" = ганцаараа, бусдын оролцоогүйгээр: She lives by herself. — Тэр ганцаараа амьдардаг. Did you do this all by yourself? — Чи энийг хэний ч тусламжгүйгээр хийсэн юм уу?