Word Order — Өгүүлбэр дэх үгсийн дэс дараалал
Өгүүлбэр дэх үгсийн дэс дараалал
Англи хэлэнд өгүүлбэр дэх үгсийн дэс дараалал нь Монгол хэлнээс ихээхэн ялгаатай. Энэ хичээлээр эзэн + үйл үг + тусагдахуун (SVO) бүтэц, газар байршил, цаг хугацаа, мөн дайвар үгийн байрлалыг сурна.
1. Эзэн + Үйл үг (Subject + Verb)
Англи хэлэнд өгүүлбэрийн эхэнд ихэвчлэн үйлийн эзэн байрладаг бөгөөд үйл үг араас нь бичигддэг.
| Бүтэц | Тайлбар |
|---|---|
| Subject (Эзэн) + Verb (Үйл үг) | Өгүүлбэрийн үндсэн дараалал |
- We are studying. — Бид нар хичээлээ хийж байна.
- Time flies. — Цаг хугацаа урсан өнгөрдөг.
Захиран хүсэх төлөв дээр бичигдсэн өгүүлбэрт үйлийн эзэн байдаггүй.
- Sit down, please. — Суугаарай.
- Call me later. — Дараа нь залгаарай.
2. Үйл үг + Тусагдахуун (Verb + Object)
Үйл үгийн араас тусагдахууныг байрлуулна. Ихэнх тохиолдолд үйл үг болон тусагдахууны дунд өөр үг оруулж бичдэггүй.
| Бүтэц | Тайлбар |
|---|---|
| Verb (Үйл үг) + Object (Тусагдахуун) | Тусагдахуун нь үйл үгийн шууд ард байрлана |
- Do you eat meat every day? — Чи өдөр болгон мах иддэг үү?
Do you eat every day meat?✗
- Everybody enjoyed the party very much. — Хүн болгонд үдэшлэг таалагдсан.
enjoyed very much the party✗
- Our guide spoke English fluently. — Манай хөтөч англиар чөлөөтэй ярьж байсан.
spoke fluently English✗
Монгол хэлэнд тусагдахуун нь үйл үгийн өмнө бичигддэг (SOV). Англи хэлэнд тусагдахууныг үйл үгийн ард бичнэ (SVO).
| Буруу (SOV) ✗ | Зөв (SVO) ✓ | Монгол |
|---|---|---|
| I books read | I read books | Би ном уншдаг |
3. Газар байршлын байрлал (Place)
Газар байршил заасан үг нь ихэвчлэн үйл үгийн араас байрладаг. Хэрвээ үйл үгийн ард тусагдахуун байвал газар байршил заасан үг тусагдахууны араас бичигдэнэ.
| Бүтэц | Жишээ |
|---|---|
| Verb + Place | go home — гэр лүгээ явах |
| Verb + Object + Place | take somebody home — гэртээ хүн авчрах |
- go home — гэр лүгээ явах
- live in a city — хотод амьдрах
- walk to work — ажил руугаа алхах
- take somebody home — гэртээ хүн авчрах
- meet a friend in the street — найзтайгаа гудамжинд тааралдах
Монгол хэлэнд газар байршил заасан үгс үйл үгийн өмнө бичигддэг. Англи хэлэнд газар байршлыг үйл үгийн ард бичнэ.
| Буруу ✗ | Зөв ✓ | Монгол |
|---|---|---|
| We in a city live | We live in a city | Бид нар хотод амьдардаг |
4. Газар байршил + Цаг хугацаа (Place + Time)
Цаг хугацаа заасан үг ихэвчлэн газар байршил заасан үгний араас тавигддаг.
| Бүтэц | Тайлбар |
|---|---|
| Place (Газар байршил) + Time (Цаг хугацаа) | Газар эхэлж, дараа нь цаг хугацаа |
- He walks to work every morning. — Тэр өглөө болгон ажил руугаа алхдаг.
every morning to work✗
- She has been in Canada since April. — Тэр 4-р сараас хойш Канадад байгаа.
since April in Canada✗
- We arrived at the airport early. — Бид нар нисэх дээр эрт ирсэн.
early at the airport✗
Цаг хугацаа заасан үгийг өгүүлбэрийн эхэнд буюу хамгийн урд тавих бас боломжтой.
- On Monday I'm going to Seoul. — Нэгдэх өдөр би Сөүл явна.
- Every morning he walks to work. — Өглөө болгон тэр ажил руугаа алхдаг.
5. Дайвар үгийн байрлал (Adverb Position)
Дайвар үг (давтамж, газар орон, зэрэг, байдал заадаг) нь өгүүлбэрийн дунд буюу үйл үгийн урд байрлана. Хэрвээ өгүүлбэрт хоёр болон түүнээс дээш үйл үг байвал (туслах үйл үг эсвэл баймж үйл үг + үндсэн үйл үг) эхний үйл үгний араас буюу хоёр дахь үйл үгний урд дайвар үгээ байрлуулна.
| Бүтэц | Тайлбар |
|---|---|
| Auxiliary/Modal verb + Adverb + Main verb | Туслах/баймж үйл үг + дайвар үг + үндсэн үйл үг |
- I can never remember her name. — Би тэрний нэрийг хэзээ ч санаж чадахгүй байх аа.
- She doesn't often eat meat. — Тэр байн байн мах идээд байдаггүй.
- Are you definitely going away next week? — Чи ирэх долоо хоногт яг явах уу?
- The concert will probably be cancelled. — Тоглолт цуцлагдах байж магадгүй.
Зөвхөн am/is/are/was/were гэсэн үйл үгийн урд биш ард нь дайвар үг бичигддэг.
- You're never on time. — Чи огт цаг барьдаггүй.
- The traffic is usually heavy. — Зам ихэнхдээ түгжрэлтэй байдаг.
Нэгтгэн дүгнэвэл
Англи хэлний өгүүлбэрийн үндсэн дэс дараалал:
| Дараалал | Бүтэц |
|---|---|
| 1 | Subject (Эзэн) |
| 2 | Verb (Үйл үг) |
| 3 | Object (Тусагдахуун) |
| 4 | Place (Газар байршил) |
| 5 | Time (Цаг хугацаа) |
Түгээмэл асуултууд
Англи хэлний өгүүлбэрийн үндсэн дараалал ямар байдаг вэ?
Англи хэлний өгүүлбэрийн үндсэн дараалал нь SVO буюу Subject (Эзэн) + Verb (Үйл үг) + Object (Тусагдахуун) юм. Монгол хэлний SOV дарааллаас ялгаатай.
Газар байршил болон цаг хугацаа заасан үгсийг хаана байрлуулах вэ?
Газар байршил заасан үг нь үйл үг эсвэл тусагдахууны ард, цаг хугацаа заасан үг нь газар байршлын ард байрлана. Гэхдээ цаг хугацааг өгүүлбэрийн эхэнд тавих бас боломжтой.
Дайвар үгийг өгүүлбэрийн хаана байрлуулах вэ?
Дайвар үг нь үндсэн үйл үгийн урд байрлана. Хэрвээ туслах эсвэл баймж үйл үг байвал тэдгээрийн ард, үндсэн үйл үгийн урд бичнэ. Гэхдээ am/is/are/was/were үйл үгний ард бичигдэнэ.
Яагаад 'I books read' гэж бичиж болохгүй вэ?
Англи хэл нь SVO дарааллыг баримтлах тул тусагдахууныг үйл үгийн ард бичнэ. 'I read books' гэж бичнэ. 'I books read' бол Монгол хэлний SOV бүтцийг шууд хөрвүүлсэн алдаатай хэлбэр юм.
Үйл үг болон тусагдахууны дунд өөр үг оруулж болох уу?
Үгүй, ихэнх тохиолдолд үйл үг болон тусагдахууны дунд өөр үг оруулж бичдэггүй. Жишээ нь: 'spoke English fluently' (✓) гэж бичнэ, 'spoke fluently English' (✗) биш.