Future Simple / Will
Ирээдүйд өрнөх үйл явдлыг дүрслэх
Will гэсэн туслах үйл үгийн араас үндсэн үйл үгээ хувиргахгүйгээр дараах тохиолдлуудад хэрэглэнэ: 1. Ярьж байгаа агшинд гаргасан шийдвэр 2. Ирээдүйн талаарх бодол, таамаглал 3. Анхааруулга, сануулга 4. Хүсэлт тавих, санал болгох 5. Амлалт өгөх 6. Ирээдүйд үнэн байх баримт
Positive: S + will + V₁
Negative: S + will not (won't) + V₁
Question: Will + S + V₁?
WH-Question: WH-word + will + S + V₁?
- It will be a nice day tomorrow. — Маргааш гоё өдөр болно.
- I hope you will come to my birthday party. — Миний төрсөн өдөрт ирнэ гэж найдаж байна.
- We'll send you an email. — Бид танд имейл явуулна.
Will нь тогтсон (fixed) эсвэл нарийн төлөвлөсөн (planned) ирээдүй ярихад хэрэглэгддэггүй. Хоёр жишээг харьцуулъя:
1. We will visit the countryside next weekend. — Таамаглал, тодорхой тогтсон биш.
2. We are visiting the countryside next weekend. — Аль хэдийнээ төлөвлөгдсөн, илүү тодорхой.