I think / I like
Би…гэж бодож байна / Би…дуртай
"I think" гэсэн хэллэг нь бодож байгаа зүйл, төрсөн сэтгэгдэл, 100% итгэлтэй биш санаагаа илэрхийлэхэд ашиглана. Араасаа бүтэн гишүүн өгүүлбэр дагуулна. "That" гэсэн холбоос үг ярианд ихэвчлэн гээгддэг.
- I think (that) it will rain today. — Би өнөөдөр бороо орно гэж бодож байна.
- I think this is a great idea. — Би энийг гоё санаа гэж бодож байна.
Англи хэлэнд сөрөг утгатай бодлыг илэрхийлэхдээ think үг дээрээ үгүйсгэл нэмдэг, гишүүн өгүүлбэрийн үйл үгэнд биш.
I think he will not come.
I don't think he will come. — Тэр ирнэ гэж би бодохгүй байна.
"I like" гэсэн хэллэгийг ямар нэгэн зүйл таалагддаг, дуртай гэдгээ илэрхийлэхэд ашиглана. Араас нь нэр үг эсвэл үйл үг залгана.
- I like swimming. — Би сэлэх дуртай. (Gerund (-ing) — ерөнхий хобби)
- I like to wash the dishes right after dinner. — Би оройн хоолны дараа шууд аягаа угаах дуртай. (Infinitive (to + verb) — зуршил)
"Like" нь ардаа шууд тусагдахуун шаарддаг үйл үг (transitive verb) учраас тусагдахуунгүйгээр дангаар нь хэрэглэж болохгүй.
Do you like coffee? — Yes, I like.
Do you like coffee? — Yes, I like it. / Yes, I do. — Тийм, надад таалагдаж байна.