A2

Passive: is done / was done

Одоо болон өнгөрсөн цагийн үйлдэгдэх хэв

Дүрэм

Үйлийг хийсэн эзнээс илүү үйл явдал дээр төвлөрнө

"is done" болон "was done" нь хоёулаа үйлдэгдэх хэв (passive voice) дээр бичигдсэн бөгөөд үйлийг хийсэн эзнээс илүү үйл явдал болон үйлэнд өртөж байгаа тусагдахуун гишүүн дээр төвлөрдөг.

Томъёо

Present Passive болон Past Passive

Одоо цагийн үйлдэгдэх хэв.

Subject + am/is/are + Past Participle (+ by + agent)
  • It is broken. — Энэ эвдэрсэн байна.
  • They are eaten. — Тэдгээрийг идсэн.

Өнгөрсөн цагийн үйлдэгдэх хэв.

Subject + was/were + Past Participle (+ by + agent)
  • It was broken. — Энэ эвдэрсэн байсан.
  • They were eaten. — Тэдгээрийг идсэн байсан.

Is Done — Одоо цагийн үйлдэгдэх хэв

Одоо болж буй, давтагддаг, баримт

Одоогийн нөхцөл байдал, тогтмол хэвшсэн үйл явдал, ерөнхий үнэн баримт мэдээлэл дүрслэхэд ашиглана.

  • The homework is done. — Даалгавар дууссан. (Яг одоо дуусчихсан.)
  • The office is cleaned every evening. — Ажлын байрыг орой бүр цэвэрлэдэг.
  • Wine is made from grapes. — Дарсыг усан үзмээс гаргаж авдаг.

Was Done — Өнгөрсөн цагийн үйлдэгдэх хэв

Өнгөрсөнд болчихсон, хийгдчихсэн

Өнгөрсөн тодорхой цаг хугацаанд болчихсон, хийгдчихсэн үйл явдлыг хэлэхэд ашиглана.

  • The homework was done last night. — Даалгавар өнгөрсөн орой хийгдсэн.
  • The house was built in 1990. — Барилга 1990 онд баригдсан.
  • The car was washed yesterday. — Машин өчигдөр угаалгад орсон.

Анхаарах зүйл — by

Үйлдлийг хийсэн эзнийг оруулах

Үйлдлийг хийсэн эзнийг оруулах тохиолдолд past participle хэлбэр дээр хувирсан үндсэн үйл үгийн араас "by" гэсэн үгийг ашиглан нэмнэ.

  • The website is maintained by tech support. — Вэбсайтыг техникийн дэмжлэгийн баг хариуцан ажиллуулдаг.
  • The Mona Lisa was painted by Leonardo da Vinci. — Мона Лиза зургийг Леонардо да Винчи зурсан.