A2

Past Continuous

Өнгөрсөнд үргэлжилсэн цаг

Өнгөрсөнд дундаасаа таслагдсан үйл явдал

Уртавтар үйл явдал богино үйл явдлаар таслагдсан

Уртавтар үйл явдал буюу өрнөж байсан үйл явдал богино үйл явдлаар таслагдсаныг дүрслэхэд ашиглана. Ихэвчлэн while (үргэлжилж байсан уртавтар үйл явдлын өмнө) эсвэл when (тасалсан үйл явдал буюу богино үйл явдлын өмнө) гэсэн холбоос ашиглаж хоёр үйл явдлаа холбодог.

  • I was taking a shower when the phone rang. — Намайг шүршүүрт орж байхад утас дугарсан.
  • While I was driving, a dog ran onto the road. — Намайг жолоо бариад явж байхад зам руу нохой ороод ирсэн.

Өнгөрсөн тодорхой цаг хугацаанд өрнөсөн үйл явдал

Яг тодорхой цагт болж байсан үйл явдал

Яг тодорхой цагт болж байсан үйл явдлыг дүрслэхэд ашиглах бөгөөд таслагдсан биш өрнөж байсныг харуулна.

  • At midnight last night, we were still dancing. — Өчигдөр шөнө дунд бид нар бүжиглэж л байсан.
  • What were you doing at 8:00 AM this morning? — Өнөөдөр өглөө 8:00-ийн үед чи юу хийж байсан бэ?

Зэрэгцээ үйл явдлууд

Зэрэг буюу ижил цагт өрнөсөн хоёр үйл явдал

Өнгөрсөн хоёр үйл явдал зэрэг өрнөж байсан тохиолдолд хоёулаа the past continuous цагаар хэлэгдэнэ.

  • My mom was cooking while my dad was washing the dishes. — Ээж хоол хийж байх зуур аав аягаа угааж байсан.

Нөхцөл байдал, орчныг дүрслэх

Үйл явдлын ерөнхий зураг буюу түүхийн эхлэл

Аливаа түүх зохиолын эхэнд үндсэн үйл явдлын өмнөх урьдчилсан нөхцөлийг дүрслэхэд голдуу ашигладаг.

  • The sun was shining, and the birds were singing. People were walking their dogs in the park. Suddenly, everything changed... — Наран гэрэлтэж, шувууд жиргэн, цэцэрлэгт нохдоо салхилуулах хүмүүс холхиж байлаа. Гэтэл гэнэт бүх зүйл...

Томъёо

Past Continuous цагийн бүтэц

Was нь I, he, she, it (ганц тоо) тэй хэрэглэгдэнэ. Were нь you, we, they (олон тоо) тэй хэрэглэгдэнэ.

Subject + was / were + verb-ing
  • I was studying last night. — Өчигдөр орой би хичээлээ хийж байсан.
  • They were playing football at 5 PM. — Тэд нар 5-н цагт хөл бөмбөг тоглож байсан.

Үгүйсгэсэн хэлбэрт was/were -ийн ард not нэмнэ.

Subject + was / were + not + verb-ing
  • She was not (wasn't) listening to the music. — Тэр хөгжим сонсоогүй байсан.
  • We were not (weren't) expecting company. — Бид нар хүн ирнэ гэж бодоогүй байсан.

Асуух хэлбэрт was/were -ийг эхэнд авчирна.

Was / Were + subject + verb-ing?
  • Was he sleeping when you called? — Чамайг залгахад тэр унтаж байсан уу?
  • What were you doing at noon yesterday? — Чи өчигдөр үд дунд юу хийж байсан бэ?

Анхаарах зүйл

Stative verbs — Үйл байдал заасан үйл үгс

Үйл байдал заасан үйл үгс (stative verbs) -ийг the past continuous цаг дээр хувиргаж хэрэглэдэггүй. Оронд нь the Past Simple ашиглана. Түгээмэл: love, hate, know, remember, believe, need, own, understand.

  • I wanted a coffee. — Би кофе уумаар байсан.
  • He knew the answer. — Тэр хариултыг нь мэдэж байсан.

Stative verbs-ийг continuous хэлбэрт хэрэглэх алдаа

I was wanting a coffee.

I wanted a coffee. — Би кофе уумаар байсан.