Possessive 's (Apostrophe s)
Хамаатуулах -s — эзэмшил, хамаарлыг зааж өгнө
Хамаатуулах -s нь нэр үгсийн хоорондын холбоо хамаарал, эзэмшлийг заадаг. Монгол хэлний -ийн/ын гэсэн нөхцөлтэй ижил үүрэгтэй.
Ганц тооны нэр: noun + 's → The cat's toy
Олон тоо -s ээр төгссөн: noun + ' → The cats' toys
Олон тоо -s ээр төгсөөгүй: noun + 's → The children's playground
- The cat's toy. — Муурын тоглоом. (Ганц тоо)
- Anand's car. — Анандын машин.
- The manager's office. — Менежерийн өрөө.
- The cats' toys. — Мууруудын тоглоомууд. (Олон тоо -s ээр төгссөн)
- My parents' house. — Манай ээж, аавын байшин.
- The students' exam scores. — Сурагчдын дүн.
- The children's playground. — Хүүхдүүдийн тоглох талбай. (Олон тоо -s ээр төгсөөгүй)
- Women's clothing. — Эмэгтэйчүүдийн хувцас.
Онцгой тохиолдлууд: Ганц тооны -s ээр төгссөн үгс хоёр хувилбараар залгаж болно.
- James's car / James' car — Хувилбар 1: орчин цагийн хэлэнд түгээмэл. Хувилбар 2: сонгодог, түүхэн нэрэнд.
- Socrates' philosophy — Сократын философи.
Хамтын болон тусын эзэмшил хамаарал:
- Tom and Mary's house. — Тэд нар нэг гэрт амьдардаг. (Хамтын — зөвхөн сүүлийн нэр дээр) (Joint possession)
- Tom's and Mary's houses. — Tom нэг байртай, Mary тусдаа байртай. (Тусын — хоёуланд нь) (Separate possession)
Энгийн олон тоон дээр -s залгасан нэр үгийг хамаатуулах -s тэй андуурахгүй байх: I bought three apples. (олон тоо, зартиггүй) / The apple's skin was red. (хамаарал, зартигтай)