A1

Subject-Verb Agreement

Эзэн ба үйл үгийн тохиролцоо

Үйлийн эзэн ба үйл үг зохицох ёс

Эзэн ганц тоо эсвэл олон тоон дээр байхаас хамаарч үйл үг өөрчлөгдөнө

Англи хэлэнд утга төгөлдөр өгүүлбэр бүтээхийн тулд үйлийн эзэн болон үйл үг нь хоорондоо зохицож байх ёстой. Одоо цаг дээр өгүүлбэр бүтээхэд үйлийн эзэн ганц тоон дээр байвал үйл үг "-s" гэсэн төгсгөлтэй болдог. Харин өнгөрсөн цаг болон ирээдүй цаг дээр ихэнх үйл үгийн хувьд энэ дүрэм үйлчилдэггүй.

He/She/It + verb-s/es I/You/We/They + base verb
  • The bus goes fast. — Автобус хурдан явдаг.
  • The buses go fast. — Автобуснууд хурдан явдаг.
  • The bus went fast. — Автобус хурдан явсан.
  • The buses went fast. — Автобуснууд хурдан явсан.
  • The bus will go fast. — Автобус хурдан явна.
  • The buses will go fast. — Автобуснууд хурдан явна.

Ямар ч цаг дээр бичигдсэн энэ дүрэм үйлчилдэггүй нэг үйл үг бол "to be — байх" юм.

I + am / He/She/It + is / You/They/We + are I/He/She/It + was / You/We/They + were
  • I am a student. — Би сурагч.
  • She is tall. — Тэр өндөр.
  • They were happy. — Тэд нар баяртай байсан.
Одоо цаг дээр туслах үйл үг байх тохиолдолд эзэнтэйгээ зохицох дүрэм нь үндсэн үйл үг биш туслах үйл үгэнд үйлчилнэ: I have finished my work. She has finished her work. I don't like spicy food. He doesn't like spicy food.