There Is / There Are
…байна/байдаг — шинэ сэдэв танилцуулах, оршихуйг илэрхийлэх
There + to be гэсэн хэллэг нь өгүүлбэрт эзний үүргээр ордог. Шинэ сэдэв танилцуулахад буюу аливаа зүйлийг анх удаа яриандаа дурдахад эсвэл ямар нэгэн зүйл байдаг, оршдог гэж хэлэхэд ашиглагддаг.
There is/was + singular noun + (place/time)
There are/were + plural noun + (place/time)
Negative: There is not (isn't) / There are not (aren't)
Questions: Is there...? / Are there...?
- There's no water. — Ус байхгүй байна.
- Is there anything you would like to know? — Танд асуумаар байгаа зүйл байна уу?
- There are two cafés in the city centre. — Хотын төвд хоёр шинэ кафе нээгдсэн байна лээ.
- There aren't any good movies on TV this week. — Энэ долоо хоногт зурагтаар гарах гоё кино алга.
There + to be гэсэн хэллэгийг бүх цагууд дээр хэрэглэх боломжтой: There were some dogs in the streets. I think there'll be loads of people at the concert. There haven't been many entries for the competition.
There + be гэсэн хэллэгийн араас тавигдаж байгаа нэр үгэнд тохируулж to be гэсэн үйл үгээ хувиргахаа мартах.
There are a good film on Channel 9.
There is a good film on Channel 9. — 9-р суваг дээр нэг гоё кино гарч байгаа.