This / That / These / Those
Заах төлөөний үгс — тодорхой зүйлийг онцолж заах
Алийг нь ашиглах нь хоёр зүйлээс хамаарна: 1. Тоо ширхэг: ганц тоо юу эсвэл олон тоо юу? 2. Зай: ойрхон байна уу эсвэл хол байна уу (орон зай, цаг хугацааны хувьд)? This (1 + ойр) / These (олон + ойр) That (1 + хол) / Those (олон + хол)
- This coffee is delicious. — Энэ кофе амттай байна. (аягатай кофе гарт чинь байгаа) (This — ойрхон)
- I am very busy this week. — Энэ долоо хоногт би нэлээн завгүй. (This — одоогийн цаг)
- Who left these shoes by the door? — Хэн энэ гуталнуудыг хаалган дээр үлдээсэн юм бол? (These — олон + ойр)
- These days, everyone uses a smartphone. — Өнөө цагт, хүн болгон ухаалаг утас хэрэглэх болсон.
- Look at that bird up in the tree. — Тэр модон дээр байгаа шувууг хардаа. (That — хол)
- Do you remember that summer we went to the beach? — Бид нарын далайн эрэг явдаг тэр зуныг санаж байна уу? (That — өнгөрсөн цаг)
- Those mountains in the distance are beautiful. — Тэнд байгаа уулс үзэсгэлэнтэйеэ. (Those — олон + хол)
- Those years at university were the best of my life. — Их сургуульд сурч байсан үе минь хамгийн сайхан байжээ.
Эдгээр заах төлөөний үгс нь тодорхойлогч үгийн үүргээр (нэр үгийн өмнө) болон дангаараа нэр үгийг төлөөлж гэсэн хоёр үүргээр орж болно: "I want this book." — тодорхойлогч. "What is this?" — дангаараа.