To / Into / From
Чиглэл, хөдөлгөөн заасан угтвар үгс
To — ямар нэгэн газар руу чиглэсэн хөдөлгөөн, эцсийн хүрэх цэгийг зааж өгнө.
- I am walking to the bus stop. — Би автобусны буудал руу алхаж байна.
- We drove to the beach last weekend. — Бид нар өнгөрсөн амралтын өдрөөр далайн эрэг рүү давхиад ирсэн.
- Can you give this letter to Uulen? — Чи энэ захиаг Үүлэнд өгч чадах уу?
Into — аливаа зүйлийн гаднаас доторх орон зай руу шилжиж орж байгаа хөдөлгөөн.
- The actor walked into the room. — Жүжигчин өрөөнд явж оров.
- She poured the hot water into a mug. — Тэр аяганд халуун ус хийв.
- He jumped into the river to cool off. — Тэр сэрүүцэх гэж гол руу үсрэн оржээ.
From — хөдөлгөөн, үйлдэл хаанаас эхэлснийг заана. Эхлэл, гарал, эх үүсвэрийг зааж болно.
From (start) → to/into (end)
- The train from Paris is arriving now. — Парисын галт тэрэг ирж байна.
- I just got home from work. — Би дөнгөж сая ажлаасаа гэртээ ирлээ.
- This beautiful gift is from my brother. — Энэ гоё бэлгийг манай ах өгсөн.
- She traveled from New York to Los Angeles. — Тэр Нью Йоркоос Лос Анжелес руу аялсан.
- The cat jumped from the table into my arms. — Муур ширээнээс миний өвөр рүү үсэрсэн.