A1

Did...? Questions

Did...? — Өнгөрсөн цагийн асуулт

Did...? Questions

Өнгөрсөн цагийн асуух өгүүлбэр

Past simple цаг дээр асуух өгүүлбэр бүтээхдээ did гэсэн туслах үйл үгийг ашиглана. Үйлийн эзэн ганц тоо эсвэл олон тоон дээр байхаас үл хамаарч ижил хувиралтай. Did ашиглаж байх үед үндсэн үйл үг ямагт анхны хэлбэр дээрээ байна.

Yes/No: Did + subject + base verb + …? WH-Questions: Question word + did + subject + base verb + …?
  • Did you go to school? — Чи сургуульдаа явсан уу?
  • Did she help you? — Тэр чамд тусалсан уу?
  • Did they finish the homework? — Тэд нар гэрийн даалгавар аа дуусгасан уу?
  • Where did you go? — Чи хаашаа явсан бэ?
  • What did he eat? — Тэр юу идсэн бэ?
  • Why did they leave early? — Тэд нар яагаад эрт явчихсан бэ?
Зарим тохиолдолд асуух үг нь давхар үйлийн эзний үүргээр орж болно. Энэ үед хүүрнэсэн өгүүлбэрийн дарааллаар бичигдэх бөгөөд туслах үйл үг нэмэх шаардлагагүй: Who called you? — Хэн чам руу залгасан бэ? What caused it? — Энэ юунаас болсон бэ? Which color was the best? — Аль өнгө нь хамгийн гоё байсан бэ?