WH-Questions
Асуух үгтэй асуулт — тодорхой мэдээлэл шаардах асуулт
Wh-questions нь тийм/үгүй гэсэн хариулт биш тодорхой мэдээлэл шаардах асуулт тавихад ашиглана. Who — хүн What — юмс, үзэгдэл Where — газар, байршил When — цаг, огноо Why — учир шалтгаан Which — хувилбар, сонголт Whose — эзэмшил, хамаарал How — арга байдал, хэр хэмжээ
- Who is your teacher? — Танай багш хэн бэ?
- What are you doing? — Чи юу хийж байна?
- Where do you live? — Та хаана амьдардаг вэ?
- When does the train leave? — Галт тэрэг хэзээ хөдлөх вэ?
- Why are you laughing? — Чи яагаад инээгээд байгаа юм бэ?
- Which color do you prefer, red or blue? — Улаан болон цэнхэр өнгөний алийг нь илүүд үздэг вэ?
- Whose jacket is this? — Энэ хэний хүрэм бэ?
- How do you cook this? — Энийг яаж чанаж болгох вэ?
Өгүүлбэрт хэрхэн ашиглах: "To be" үйл үгтэй: эзэн болон үйл үгийн байрыг солиход хангалттай. Бусад үйл үгтэй: туслах үйл үг (do/does/did) нэмнэ.
With be: Wh-word + be + Subject + …?
With other verbs: Wh-word + do/does/did + Subject + Main Verb + …?
- You are from Spain. → Where are you from? — To be — эзэн, үйл үг сольсон
- You live in London. → Where do you live? — Бусад үйл үг — do нэмсэн
- He went to the store. → When did he go to the store? — went → go болж анхны хэлбэр рүүгээ буцсан
Асуух үг давхар эзний үүргийг гүйцэтгэж байвал хүүрнэх өгүүлбэрийн дарааллаар бичнэ, туслах үйл үг ашиглахгүй: Who called you? — Хэн чам руу залгасан бэ? What caused it? — Энэ юунаас болсон бэ?