Эзэн + Үйл үг + Тусагдахуун
Өгүүлбэр дэх үгсийн дэс дараалал 1
Англи хэлэнд өгүүлбэрийн эхэнд ихэвчлэн үйлийн эзэн байрладаг бөгөөд үйл үг араас нь бичигддэг.
- We are studying. — Бид нар хичээлээ хийж байна.
- Time flies. — Цаг хугацаа урсан өнгөрдөг.
Үйл үгийн араас тусагдахууныг байрлуулна. Ихэнх тохиолдолд үйл үг болон тусагдахууны дунд өөр үг оруулж бичдэггүй.
- Do you eat meat every day? — Чи өдөр болгон мах иддэг үү? (not: eat every day meat)
- Everybody enjoyed the party very much. — Хүн болгонд үдэшлэг таалагдсан. (not: enjoyed very much the party)
- Our guide spoke English fluently. — Манай хөтөч англиар чөлөөтэй ярьж байсан. (not: spoke fluently English)
Монгол хэлэнд тусагдахуун гишүүн үйл үгийн өмнө бичигддэгтэй адилхнаар байрлуулах.
I books read.
I read books. — Би ном уншдаг.
Газар байршил заасан үг нь ихэвчлэн үйл үгийн араас байрладаг. Хэрвээ үйл үгийн ард тусагдахуун байвал газар байршил заасан үг тусагдахууны араас бичигдэнэ.
- go home — гэр лүгээ явах
- live in a city — хотод амьдрах
- walk to work — ажил руугаа алхах
- take somebody home — гэртээ хүн авчрах
- meet a friend in the street — найзтайгаа гудамжинд тааралдах
Монгол хэлэнд газар байршил заасан үгс үйл үгний өмнө бичигддэгтэй адилхнаар байрлуулах.
We in a city live.
We live in a city. — Бид нар хотод амьдардаг.
Цаг хугацаа заасан үг ихэвчлэн газар байршил заасан үгний араас тавигддаг.
- He walks to work every morning. — Тэр өглөө болгон ажил руугаа алхдаг. (not: every morning to work)
- She has been in Canada since April. — Тэр 4-р сараас хойш Канадад байгаа. (not: since April in Canada)
- We arrived at the airport early. — Бид нар нисэх дээр эрт ирсэн. (not: early at the airport)
Дайвар үг + Үйл үг
Өгүүлбэр дэх үгсийн дэс дараалал 2
Дайвар үг (давтамж, газар орон, зэрэг, байдал заадаг) нь өгүүлбэрийн дунд буюу үйл үгийн урд байрлана. Хэрвээ өгүүлбэрт хоёр болон түүнээс дээш үйл үг байвал эхний үйл үгний араас буюу хоёр дахь үйл үгний урд дайвар үгээ байрлуулна.
- I can never remember her name. — Би тэрний нэрийг хэзээ ч санаж чадахгүй байх аа.
- She doesn't often eat meat. — Тэр байн байн мах идээд байдаггүй.
- Are you definitely going away next week? — Чи ирэх долоо хоногт яг явах уу?
- The concert will probably be cancelled. — Тоглолт цуцлагдах байж магадгүй.