I have... болон I've got...
Яг ижилхэн хэрэглээтэй хоёр хэллэг
"I have..." болон "I've got..." гэсэн хэллэгүүд нь яг ижилхэн хэрэглээтэй бөгөөд гол ялгаа нь ёсорхог байдал, хаана түлхүү хэрэглэгддэг вэ гэдэгт байдаг. "I have" илүү ёсорхог, American English-д түлхүү. "I've got" илүү энгийн, British English-д түлхүү.
Хэрэглээ
Хоёулаа сольж хэрэглэх боломжтой тохиолдлууд
Эзэмшил (Possession).
- I have a new phone. = I've got a new phone. — Надад шинэ утас байгаа.
Хамаарал (Relationships).
- I have two sisters. = I've got two sisters. — Би хоёр эгчтэй.
Өвчин (Illness).
- I have a headache. = I've got a headache. — Миний толгой өвдөж байна.
Бие гадаад (Physical features).
- I have blue eyes. = I've got blue eyes. — Би цэнхэр нүдтэй.
Үгүйсгэсэн ба асуух хэлбэр
Хоёр хэллэгийн бүтцийн ялгаа
"I have" үгүйсгэхдээ do/does ашиглана, "I've got" үгүйсгэхдээ have/has ашиглана.
- I don't have a car. — Надад машин байхгүй.
- I haven't got a car. — Надад машин байхгүй.
Асуух хэлбэр мөн ялгаатай.
- Do you have a car? — Чамд машин байгаа юу?
- Have you got a car? — Чамд машин байгаа юу?
Анхаарах зүйл
I've got хэрэглэж болохгүй тохиолдол
"I've got" гэсэн хэллэг нь зөвхөн ямар нэгэн зүйл эзэмших/байх гэсэн утгаар хэрэглэгдэх бөгөөд үйл хөдлөл болон ярианы хэллэгийн нэг хэсэг болж орж байгаа үед "have" -ийг дангаар нь ашиглах шаардлагатай.
- I have breakfast at 8 AM. — Би 8 цагт өглөөний цай уудаг.
- I have a shower every night. — Би шөнө болгон шүршүүрт ордог.
Үйл хөдлөл заасан хэллэгт "I've got" хэрэглэх алдаа
I've got breakfast at 8 AM.
I have breakfast at 8 AM. — Би 8 цагт өглөөний цай уудаг.