A1

Present Simple

Одоо энгийн цаг

Present Simple Tense

Энгийн одоо цаг — хамгийн түгээмэл хэрэглэгддэг цаг

Present Simple цаг нь дараах тохиолдлуудад хэрэглэгддэг: 1. Тогтмол болдог буюу давтагддаг зүйлс 2. Одоо үнэн байгаа зүйлс буюу ерөнхий баримт, мэдээлэл 3. Байнгын шинжтэй, өөрчлөгддөггүй зүйлс буюу байгаль, физикийн хуулиуд 4. Ирээдүйд тодорхой хуваарийн дагуу хийхээр тогтсон зүйл

Affirmative: Subject + base verb (s/es for he, she, it) Negative: Subject + do/does not + base verb Question: Do/Does + subject + base verb?
  • I brush my teeth twice a day. — Би өдөрт хоёр удаа шүдээ угаадаг. (Давтагддаг зүйл)
  • We usually leave the house at 8AM. — Бид нар ихэвчлэн өглөө 8 цагт гэрээсээ гардаг.
  • Mum works as a teacher. — Манай ээж багшилдаг. (Одоо үнэн байгаа баримт)
  • My grandparents are 80 years old. — Манай өвөө, эмээ 80 настай.
  • Humans need oxygen to live. — Хүн амьд байхын тулд хүчилтөрөгч хэрэгтэй. (Байгалийн хууль)
  • Light travels faster than sound. — Гэрэл дуунаас хурдан тархдаг.
  • My train leaves at 10 am tomorrow. — Миний явах галт тэрэг маргааш өглөө 10 цагт хөдөлнө. (Хуваарьт ирээдүй)
  • The concert starts at 8 pm this evening. — Тоглолт орой 8 цагт эхэлнэ.

Do гэсэн туслах үйл үг дээр аль хэдийнээ -s залгаж does болгосныг мартаж үндсэн үйл үг дээр давхар -s залгах.

She doesn't drinks coffee. / Does she drinks coffee?

She doesn't drink coffee. / Does she drink coffee? — Тэр кофе уудаггүй. / Тэр кофе уудаг уу?