A1

Present Continuous

Одоо үргэлжлэх цаг

Present Continuous Tense

Одоо үргэлжилж буй цаг — хоёрдугаарт орох түгээмэл цаг

Present continuous цаг нь дараах тохиолдлуудад хэрэглэгддэг: 1. Яг одоо өрнөж байгаа үйл явдал 2. Түр зуурын шинжтэй үйл явдал 3. Аажимдаа өөрчлөгдсөөр байгаа үйл явдал 4. Олон дахин давтагддаг үйлдлүүдэд дургүйцэж байгаагаа илэрхийлэхэд (always-тай хамт) 5. Хувийн шинж чанартай ирээдүйн төлөвлөгөө

(+) Subject + am/is/are + verb-ing (-) Subject + am/is/are + not + verb-ing (?) Am/Is/Are + subject + verb-ing? I → am / He/She/It → is / You/We/They → are
  • I am working now. — Би одоо ажиллаж байна. (Яг одоо)
  • It isn't raining at the moment. — Одоо бороо ороогүй байна.
  • Are they coming? — Тэд нар ирж байна уу?
  • Prices are getting higher. — Юмны үнэ өсөөд байгаа. (Аажим өөрчлөлт)
  • He is always forgetting things. — Тэр дандаа юм аа мартдаг. (Дургүйцэл)
  • She is meeting her friends tomorrow. — Тэр маргааш найзуудтайгаа уулзана. (Төлөвлөгөө)
Үйл байдал заасан үйл үгнүүд (stative verbs) нь үргэлжилсэн цаг дээр хэрэглэгдэхгүй: I want to sleep now. (✓) I am wanting to sleep now. (✗)

Present simple дээр be(am/is/are) үндсэн үйл үгийн үүргээр орсныг Present continuous дээр туслах үйл үг болж орж байгаатай андуурах. Туслах үйл үгийн араас заавал -ing хувиралтай үндсэн үйл үг бичигдэнэ.

She is short. (Present simple — main verb)

She is playing. (Present continuous — auxiliary verb) — Тэр намхан нуруутай. / Тэр тоглож байна.