A2

Present Continuous vs Present Simple

Present Continuous vs Present Simple

Ерөнхий ялгаа

Present Simple ба Present Continuous хоёрын гол ялгаа

The Present Simple -ийг байнгын шинжтэй буюу давтагддаг зүйлсийг харин the Present Continuous -ийг түр зуурын шинжтэй буюу яг одоо өрнөж байгаа үйл явдлыг дүрслэхэд ашигладаг гэдгээрээ ялгаатай юм.

  • I work at a bank. — Би банкинд ажилладаг. (Байнгын хийдэг ажил.)
  • I am working at a bank. — Би банкинд ажиллаж байна. (Түр хугацаагаар хийж байгаа ажил эсвэл яг энэ мөчид хийж байгаа үйлдэл.)

Томъёо

Present Simple болон Present Continuous бүтэц

Present Simple бүтэц.

Positive: Subject + V1 (V1+s/es for third person singular) + Object | Negative: Subject + do/does not + V1 + Object | Question: Do/Does + Subject + V1 + Object?

Present Continuous бүтэц.

Positive: Subject + am/is/are + V-ing + Object | Negative: Subject + am/is/are not + V-ing + Object | Question: Am/Is/Are + Subject + V-ing + Object?

Present Simple хэрэглээ

Зуршил, байнгын нөхцөл, баримт

Зуршил, хэвшил (Habits) — тогтмол хийдэг зүйлсээ.

  • I drink coffee every morning. — Би өглөө болгон кофе уудаг.

Байнгын шинжтэй нөхцөл байдал (Permanent situations) — хурдан өөрчлөгддөггүй зүйлс.

  • She lives in London. — Тэр Лондонд амьдардаг.

Баримт, байгалийн хууль (Facts / natural laws) — гарцаагүй үнэн болон шинжлэх ухааны баримтууд.

  • Water boils at 100 degrees C. — Ус 100 degrees C-т буцалдаг.

Present Continuous хэрэглээ

Яг одоо, түр зуурын, өөрчлөлт

Яг одоо болж буй үйл явдал (Happening right now) — хэлж байгаа агшинд үргэлжилж байгаа үйл явдал.

  • I am drinking coffee right now. — Би одоо кофе ууж байна.

Түр зуурын шинжтэй нөхцөл байдал (Temporary situations) — богино хугацаанд л үнэн байх буюу үргэлжлэх үйл явдал.

  • She is living in London for three months for her internship. — Тэр дадлага хийх гээд Лондонд гурван сар амьдарч байгаа.

Өөрчлөгдөж байгаа явц (Changing situations).

  • The climate is getting warmer. — Цаг уур дулаарч байгаа.

Анхаарах зүйл

Stative verbs — Үйл байдал заасан үйл үгс

Зарим төрлийн үйл үгс яг одоо өрнөж байсан ч бараг хэзээ ч the Present Continuous цаг дээр хэрэглэгдэхгүй. Тэдгээр үйл үгсийг stative verbs гэж нэрлэдэг бөгөөд биет үйл хөдлөл биш мэдрэмж, байдал зааж өгдөг учраас үргэлжилсэн (continuous) биш энгийн (simple) цаг дээр ашиглана.

  • I want an ice cream. — Би зайрмаг идмээр байна.

Stative verbs-ийг continuous хэлбэрт хэрэглэх алдаа

I am wanting an ice cream.

I want an ice cream. — Би зайрмаг идмээр байна.