Stative Verbs / Non-action Verbs
Үйл байдал заасан үйл үгс — үйл хөдлөл биш нөхцөл, байдлыг илэрхийлдэг
Англи хэлэнд зарим үйл үг үйл хөдлөл биш нөхцөл, байдлыг илэрхийлдэг бөгөөд тэдгээрийг Stative/Non-action үйл үгнүүд гэж нэрлэдэг: Санаа, үзэл бодол: agree, believe, doubt, guess, imagine, know, mean, recognise, remember, suspect, think, understand Мэдрэмж, сэтгэл хөдлөл: dislike, hate, like, love, prefer, want, wish Мэдрэхүй, хүртэхүй: appear, be, feel, hear, look, see, seem, smell, taste Эзэмшил, хэмжээ: belong, have, measure, own, possess, weigh
Subject + stative verb (simple tense form)
Subject + auxiliary + not + stative verb
Auxiliary + subject + stative verb?
❌ Continuous form (-ing) хэрэглэхгүй
- I don't know the answer. — Би хариултыг нь мэдэхгүй байна. (NOT: I'm not knowing)
- She really likes you. — Тэр чамд үнэхээр сайн. (NOT: She's really liking you)
- He seems happy at the moment. — Тэр одоо баяртай байх шиг байна. (NOT: He's seeming happy)
Гэхдээ зарим үйл байдал заасан үйл үгнүүд давхар үйл хөдлөл заасан утгатай байж болдог. Утгаас хамаарч үргэлжилсэн цаг дээр хувиргаж болох эсвэл болохгүй.
- I have an old car. — Надад нэг хуучин машин байдаг. (state — possession)
- I'm having a quick break. — Би завсарлага авч байна. (action — activity)
- Do you see any problems with that? — Энэнд ямар нэг асуудал байна уу? (state — opinion)
- We're seeing him tomorrow afternoon. — Бид нар тэрэнтэй маргааш уулзана. (action — meeting)
Үйл байдал заасан үйл үгнүүдийг үргэлжилсэн цаг дээр хувиргаж ашиглах тохиолдлууд: тухайн үйл үг давхар үйл хөдлөл заадаг бол; өөрчлөгдөж байгаа нөхцөл бол; сэтгэл хөдлөлийг онцлоход; түр зуурын нөхцөл байдал; боловсон байдлаар санаагаа хэлэхэд.