A2

Past Simple vs Past Continuous

Past Simple vs Past Continuous

Хэзээ хослуулан ашиглах вэ?

Past Continuous болон Past Simple хоёрын хамаарал

Өнгөрсөнд болсон үйл явдлуудыг дүрслэхдээ Past Continuous болон Past Simple цагуудыг үргэлж хослуулан ашигладаг бөгөөд тэдгээр үйл явдлууд хоорондоо ямар хамааралтай байсныг зааж өгдөг.

Томъёо

Past Simple болон Past Continuous бүтэц

Past Simple бүтэц.

Positive: Subject + V2 + Object | Negative: Subject + did not + V1 + Object | Question: Did + Subject + V1 + Object?

Past Continuous бүтэц.

Positive: Subject + was/were + V-ing + Object | Negative: Subject + was/were not + V-ing + Object | Question: Was/Were + Subject + V-ing + Object?

Алтан дүрэм

Таслагдсан үйл явдлыг дүрслэх

Таслагдсан үйл явдлыг дүрслэх тохиолдолд эдгээр хоёр цагийг хослуулан ашиглана. Past Continuous: Уртавтар, үргэлжилсэн үйл явдал (өрнөж байсан үйл явдал). Past Simple: Богино, гэнэтийн болсон үйл явдал (тасалсан үйл явдал).

  • I was taking a shower when the phone rang. — Намайг шүршүүрт орж байхад утас дугарсан.
  • While they were driving to Ulaanbaatar, their car broke down. — Улаанбаатар руу явж байхад нь машин нь эвдэрсэн.
  • It was raining when I left the house. — Намайг гэрээс гарахад бороо орж байсан.

Анхаарах зүйл 1

Зэрэг өрнөж байсан үйл явдлууд

Бие биеийгээ тасалдуулахгүйгээр буюу өнгөрсөнд хэд хэдэн үйл явдал зэрэг өрнөж байсан бол бүгдийг нь Past Continuous цагаар хэлнэ.

  • I was studying while my brother was playing video games. — Намайг хичээлээ хийж байхад манай дүү видео тоглоом тоглож байсан.
  • While the chef was cooking, the waiters were setting the tables. — Тогооч хоол хийж байх зуур зөөгч нар ширээ засаж байсан.

Анхаарах зүйл 2

Дараалсан үйл явдлууд

Нэг үйл явдал дууссаны дараа дараагийн үйлдэл болсон буюу дараалсан үйл явдлууд байх тохиолдолд бүгдийг нь Past Simple цагаар хэлнэ.

  • I woke up, drank a coffee, and left for work. — Би сэрээд, кофе уучхаад ажилдаа гарсан.
  • When the movie ended, we got up and walked home. — Кино дуусахад бид хэд босоод гэр рүү гээ алхсан.