A2

Present Perfect Simple

Одоо төгс цаг

Дүрэм

Өнгөрсөнд болсон үйл явдал одоотой хамааралтай байх үед

The Present Perfect Simple цагийг өнгөрсөнд болсон үйл явдал одоотой хамааралтай байх үед ашигладаг бөгөөд өнгөрсөнд тодорхойгүй цаг хугацаанд болсон эсвэл өнгөрсөнд эхлээд одоог хүртэл үргэлжилж байгаа үйл явдлыг илэрхийлдэг.

Амьдралын туршлага

Тодорхойгүй буюу баримжаа цаг хугацаа

Яг хэзээ гэдгийг нь хэлэхгүйгээр амьдралдаа хийж үзсэн болон хийж үзээгүй зүйлсээ ярихад ашиглана. Хэзээ гэдгээс нь илүү туршлага нь чухал байх тохиолдол.

  • I have been to Japan twice. — Би Японд хоёр удаа очиж байсан.
  • He has never seen snow. — Тэр цас харж байгаагүй.

Одоогийн үр дагавартай өнгөрсөн үйл явдал

Үр дагавар нь одоотой хамааралтай

Өнгөрсөн үйл явдал хэдий ч үр дагавар нь одоотой хамааралтай, нөлөөтэй байх тохиолдол.

  • I have lost my keys. — Би түлхүүрээ хаячихсан. (Түлхүүр байхгүй учраас одоо гэртээ орж чадахгүй.)
  • The taxi has arrived. — Такси ирчихсэн. (Ирээд одоо хүлээж байгаа.)

Цаг хугацааны явцад гарсан өөрчлөлт

Ахиц, ололт, өөрчлөлт

Гарсан ахиц, ололт, өөрчлөлтийг ярихад хэрэглэдэг.

  • My English has improved a lot this year. — Миний англи хэл энэ жил маш их сайжирсан.
  • Scientists have found a cure for the disease. — Эрдэмтэд тус өвчнийг анагаах эмчилгээ олжээ.

Үргэлжилсэн нөхцөл байдал

Үйл байдал заасан үйл үгстэй — for, since

Өнгөрсөнд эхлээд одоог хүртэл үргэлжилж байгаа үйл явдлыг дүрслэх бөгөөд for (үргэлжилсэн хугацаа) эсвэл since (эхэлсэн цэг) гэсэн үгстэй хамт ашигладаг.

  • They have known each other since university. — Тэд нар бие биеийгээ их сургуульд байх үеэс хойш мэднэ.
  • She has lived here for five years. — Тэр энд таван жилийн турш амьдарч байна.

Томъёо

Present Perfect Simple цагийн бүтэц

Батлан хүүрнэх өгүүлбэр.

Subject + have/has + V3 (past participle)
  • I have finished my work. — Би ажлаа дуусгасан.
  • She has visited Paris. — Тэр Парист очиж үзсэн.

Үгүйсгэсэн өгүүлбэр. Хураангуйлал: haven't / hasn't.

Subject + have/has + not + V3
  • I have not (haven't) seen that movie. — Би тэр киног үзээгүй.
  • He has not (hasn't) called yet. — Тэр хараахан залгаагүй байна.

Асуух өгүүлбэр.

Have/Has + subject + V3?
  • Have you ever been to Japan? — Чи Японд очиж үзсэн үү?
  • Has she finished her homework? — Тэр гэрийн даалгавраа дуусгасан уу?