Дүрэм
9 цаг хугацаа заасан хэллэгүүд
JEANYFSLR гэдэг нь the Present Perfect Simple цагтай хамт хэрэглэгддэг хамгийн түгээмэл 9 цаг хугацаа заасан хэллэгүүдийн эхний үсгүүдээс бүтсэн товчлол юм.
J — Just
Дөнгөж сая
Маш бага хугацааны өмнө болж өнгөрсөн үйл явдлыг дүрслэхэд ашиглана. Байрлал: have/has болон past participle хоёрын дунд.
- I have just finished my lunch. — Би дөнгөж сая өдрийн хоолоо идчихлээ.
E — Ever
Хэзээ нэгэн цагт
Одоог хүртэлх ямар нэгэн цаг хугацаан дахь амьдралын туршлагаа хэлэхэд ашиглана. Ихэвчлэн асуух өгүүлбэрт, үндсэн үйл үгийн өмнө.
- Have you ever been to Iceland? — Чи Исландад очиж үзэж байсан уу?
A — Already
Аль хэдийнээ
Хүлээж байснаас түрүүлж болсон үйл явдлыг дүрслэхэд ашиглана. Байрлал: have/has болон past participle хоёрын дунд, эсвэл өгүүлбэрийн төгсгөлд.
- She has already left for the airport. — Тэр аль хэдийнээ онгоцны буудал руу гарчихсан.
N — Never
Хэзээ ч
Амьдралдаа огт тохиолдоогүй туршлагын талаар хэлэхэд ашиглана. Байрлал: have/has болон past participle хоёрын дунд. Анхаарах: not гэсэн үгүйсгэлтэй давхар хэрэглэж болохгүй.
- He has never tried sushi. — Тэр хэзээ ч суши амсаж байгаагүй.
Y — Yet
Хараахан
Болно гэж хүлээж байгаа буюу болж амжаагүй байгаа үйл явдлыг дүрслэхэд ашиглана. Зөвхөн үгүйсгэсэн болон асуух өгүүлбэрт, бараг үргэлж хамгийн ард.
- Have they arrived yet? — Тэд нар ирчихсэн үү?
- I haven't done my homework yet. — Би гэрийн даалгавраа хараахан дуусаагүй байна.
F — For
Үргэлжилсэн хугацаа
Цаг хугацааны уртыг заахад ашиглана. Байрлал: цаг хугацаа заасан үгийн өмнө.
- We have lived here for six years. — Бид нар энд зургаан жилийн турш амьдарч байна.
S — Since
Эхэлсэн цэг
Ямар нэгэн үйл явдал эхэлсэн тодорхой цаг хугацааг заахад хэрэглэнэ. Байрлал: огноо, жил, үйл явдлын өмнө.
- I have worked here since 2021. — Би энд 2021 оноос хойш ажиллаж байна.
- She has been sad since her dog died. — Тэр нохой нь байхгүй болсноос хойш гашуудсаар байгаа.
L — Lately
Сүүлийн үед
Ойрын өнгөрсөнд болж эхэлсэн буюу давтагдаж байгаа үйл явдлыг дүрслэхэд ашиглана. Голдуу өгүүлбэрийн төгсгөлд.
- I haven't slept well lately. — Сүүлийн үед сайн унтахгүй байгаа.
R — Recently
Саяхан
Lately-тэй маш ойролцоо утгатай бөгөөд маш бага хугацааны өмнө болсон үйл явдлыг дүрслэхэд ашиглана. Өгүүлбэрийн эцэст эсвэл have/has болон past participle хоёрын дунд.
- They have recently bought a new house. — Тэд нар саяхан шинэ байр худалдаж авсан.