Used to гэж юу вэ?
Одоо хийхээ эсвэл байхаа больсон өнгөрсөн зуршил, нөхцөл байдал
"Used to" гэсэн хагас баймж үйл үгийг одоо хийхээ эсвэл байхаа больчихсон, өнгөрсөнд давтагддаг байсан үйл явдал болон нөхцөл байдлыг ярихад ашигладаг.
- I used to smoke, but I quit five years ago. — Би тамхи татдаг байсан, гэхдээ таван жилийн өмнө гарчихсан.
- Paris used to be much cheaper. — Парис өртөг багатай байдаг байсан.
Томъёо
Used to бүтэц — батлах, үгүйсгэх, асуух
Батлан хүүрнэх хэлбэр.
- I used to smoke, but I quit five years ago. — Би тамхи татдаг байсан, гэхдээ таван жилийн өмнө гарчихсан.
- Paris used to be much cheaper. — Парис өртөг багатай байдаг байсан.
Үгүйсгэсэн хэлбэрт "did" туслах үйл үг ашиглах бөгөөд "used"-ийн "d" гээнэ.
- She didn't use to like sushi, but now she loves it. — Тэр сушинд дургүй байсан, гэхдээ одоо нугасгүй дуртай.
Асуух хэлбэрт мөн "did" ашиглах бөгөөд "used"-ийн "d" гээнэ.
- Did you use to play the piano when you were younger? — Та жаахан байхдаа төгөлдөр хуур тоглодог байсан уу?
Анхаарах зүйл
Асуух, үгүйсгэсэн өгүүлбэрт "use to" болгох
Асуух болон үгүйсгэсэн өгүүлбэрт "did" гэсэн туслах үйл үг нь өнгөрсөн цагийн хувирлыг илэрхийлж байгаа учраас давхардуулахгүйн тулд "used to"-ийн "d" гэсэн өнгөрсөн цагийн хувирлыг гээж "use to" болгох шаардлагатай.
- Did you use to play the piano? — Та төгөлдөр хуур тоглодог байсан уу?
Асуух өгүүлбэрт "used to" -ийн "d" -ийг гээхгүй алдаа
Did you used to play the piano?
Did you use to play the piano? — Та төгөлдөр хуур тоглодог байсан уу?